Азийн наадмын арав дахь өдөр чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөж байна. Өнөдөөр манай гурван бөх дэвжээнд гарснаас 61 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, 125 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан.
61 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга Японы бөх Такацукатай барилдаж, 2:2 онооны харьцаагаар ялагдлаа. Нориюки Такацукагийн хувьд ДАШТ-ий хүрэл медальтай бөх юм.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛОР