Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Азийн улсуудын үндэсний олимпийн хороодыг эгнээндээ нэгтгэсэн Азийн Олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Фахад Ал-Сабах бейсболын талбайд зочилжээ. Тэрээр есдүгээр сарын 24-нд болсон БНСУ-Тайваны тоглолтыг эхлүүлсэн байна. Кувейтын иргэн Ислам шашинтай тэрээр энэхүү бөмбөгийг идэвхийлэн шиджээ.
Дашрашд дуулгахад, энэхүү Азийн наадамд оролцохоор ирсэн Катарын сагсчин бүсгүйчүүд толгойн боолтноос болж, тэмцээнд оролцож чадаагүй гашуун явдал болсон билээ.
Ч.ШАРХҮҮ