Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 12 настай М-ыг хүчирхийлсэн хэрэгт таксины жолооч Б-ыг холбогдуулан шалгаж тус дүүргийн анхан шатны шүүхээр 20 жилийн хорих ялыг өнгөрөгч онд оноосон билээ. Энэхүү хэрэгт холбогдогч Б-ын хэргийг өнгөрөгч баасан гаригт Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр авч хэлэлцэн мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэсэн үндэслэлээр буцаасан байна. Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч М-ын үтрээнээс авсан үрийн шингэнийг шинжлэн үзэхэд хэрэгт холбогдогч Б-ын үрийн шингэн биш болох нь тогтоогдсон байна. Дашрамд дурдахад он гарсаар хүчингийн хэрэгт 8-14 насны таван хүүхэд өртсөн байна.
Н.Түвшин
Н.Түвшин