Монголын хоёр шатарчин ДАШТ-ийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Монголын хоёр шатарчин ДАШТ-ийг тэргүүлж байна

Өмнөд Африкийн Дурбан хотноо болж буй шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн найман насанд Е.Төгстөмөр, охидын мөн насанд Д.Мөнхзул нар тэргүүлж байна. 

2014 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим хөвгүүд, охид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний сүүлийн өрөг өнөөдөр болж, медальтнууд тодорно. Одоогоор сүүлийн өргийн өмнө бага насанд Монголын шатарчид тэргүүлж байна.

Арван өргийн дараах дүнг танилцуулья:   

ХӨВГҮҮД:

8 нас: Е.Төгстөмөр – 9,0 оноогооp I байр

10 нас: Г.Амартүвшин – 6,0 оноогоор 24-р байр

12 нас: Э.Баасансүрэн – 6,0 оноогоор 28-р байр, Ц.Ашид – 4,5 оноогоор 66-р байр

14 нас: Ц.Бат-Эрдэнэ -5,0 оноогоор 53-р байр

18 нас: Н.Даваа-Очир (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 4,0 оноогоор 51-р байр.

ОХИД:

8 нас: Д.Мөнхзул – 8.5 оноогоор 1-р байр, Б.Амин-Эрдэнэ 5,5 оноогоор 6-р байр

16 нас: Н.Уранчимэг (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 5,5 оноогоор 36-р байр тус тус эзэлж байна.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Г.ОЮУНЧИМЭГ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж