Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн олимпт тивийн 45 орны 10 мянга гаруй тамирчид, спортын зүтгэлтнүүд, багш дасгалжуулагчид цуглараад байна. "Инчён-2014" Азийн наадам аравдугаар сарын 4-нд өндөрлөх билээ. Монголын гэрэл зурагчин Ч.Ганбат, Б.Харцага нар Азийн наадмын агшныг Монголын үзэгчидэдээ илгээж байна.
Тамирчны ялалт, ялагдлын торгон агшныг хальсанд буулгаж буй гэрэл зурагчдын фото агшнаас хүргэж байна.
Ч.ШАРХҮҮ