Хурандаа Б.Батболдыг шүүхэд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Хурандаа Б.Батболдыг шүүхэд шилжүүллээ

Дорноговь аймгийн Хатан булаг сум дахь  Сулинхээрийн отрядын дарга хурандаа  асан Б.Батболдыг  тус ангийн ажилтан дэслэгч Д,Булганыг зодож амь насыг нь хохироосон хэрэгт холбогдуулан УМБГ-ын Онц хүнд   гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж  дуусаад харьяаллын дагуу Дорноговь аймгийн шүүхэд шилжүүлжээ. Хохирогч Булганыг  гэдэсний сүрьеэ өвчнөөр нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байжээ.  Гэвч хэрэгт хяналт тавьж буй прокурор эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл,  журмын дагуу явагдаагүй гэж үзэн дахин шинжээч томилж шалгуулахад дээрх дүгнэлт буруу, хохирогч Булган даргадаа зодуулж нас барсан болох нь тогтоогджээ.
Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж