Манай улс энэ жил 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоо гараад буй. Орон нутгуудаас ирсэн ургац хураалтын явцын мэдээг үзвэл, одоогоор 63,8 мянган га-г ангилан хадаж, 42,2 мянган га-г шууд хурааж, нийтдээ 135,6 мянган га-гаас 207,6 мянган тонн үр тариа хураан авчээ. Харин 7,9 мянган га-гаас 95,1 мянган тн төмс, 4,5 мянган га-гаас 56,9 мянган га хүнсний ногоо, тус тус хураан авснаар үр тарианы хураалт 59,8 хувь, хүнсний ногооны хураалт 55,6 хувьтай явж байна.
Харин хадлан тэжээлийн хувьд өнөөгийн байдлаар малчид 844,3 мянган тн өвс, 1768,0 тн ногоон тэжээл, 3786,1 тн үйлдвэрийн тэжээл, 30.2 мянган тн гар тэжээл, 2.9 мянган тн дарш, 18.6 мянган тн хужир, шүү бэлтгэсэн байна. Энэ нь нийт бэлтгэх хадлан, тэжээлийн төлөвлөгөө 62,4 хувьтай тэнцэж байгаа юм байна.
Д.ЦЭЦ