
Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Уимбльдон”-ы эмэгтэй ганцаарчилсан төрлийн финалд Америкийн шилдэг теннисчин Серена Уильямс ОХУ-ын Вера Звонареваг 6-3; 6-2 харьцаатай буулган авснаар аваргын цомоо амжилттай хамгааллаа. Ийнхүү Серена дөрөв дэх удаагаа “Уимбльдон”-д түрүүлж байгаа бөгөөд 13 дахь “Их дуулга”-ын цом нь юм. Тэрбээр тоглолтын дараа “Миний хувьд үнэхээр гайхалтай байна. 13 гэдэг гайхалтай тоо. Энэ дашрамд Верад баяр хүргэхийг хүсч байна. Тэр үнэхээр хүчтэй өрсөлдөгч байлаа” гэжээ.
С.Цэлмэг