Аяллын замд унадаг дугуй нь эвдэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Аяллын замд унадаг дугуй нь эвдэрчээ

Баруун хязгаарын нутгаар 5500 км замыг унадаг дугуйгаар туулах зорилгоор аялж буй Ч.Мөнгөндалайн аялал Хөвсгөл аймгийн нутагт үргэлжилж буй ажээ. Тус аймгийн  Улаан Уул сумын Өгийн даваан дээр аялагчийн унадаг дугуй нь эвдэрсэн байна. Тэрбээр  дугуйгаа түрсээр аймгийн төвд очжээ. Ч.Мөнгөндалайг аялалд гарсан цагаас нь эхлэн залуучууд, нутгийн иргэдийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгаа ч цас орж хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор даарч хөрөх,  мөнгө санхүүгээр дутагдах, ядарч сульдах зэрэг олон саад бэрхшээл тохиолдож байгаа гэнэ. Гэвч үүнийг үл ажран аяллаа үргэлжлүүлнэ хэмээн зориг шулуудсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй бусад бүх хүмүүст урам зориг өгч байна.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж