
2004 болон 2009 оны Tour de France уралдааны нээлтийн гараанд түрүүлж байсан Saxon Bank багийн тамирчин Швейцарийн Канчеллара 10:00,48 цагийн амжилтаар тэргүүлсэн бол Германы Тони Мартин хоёрдугаарт, Британийн Дэвид Миллар гуравдугаарт хурдалсан байна. Тус тэмцээний долоон удаагийн аварга Лэнс Армстронг энэ жил сүүлийн удаа уралдаж байгаа гэдгээ мэдэгдсэн бөгөөд дөрөвдүгээрт барианд орж, найман оноотой болжээ.
Өнөөдөр албан ёсоор тэмцээний эхний гараа болох бөгөөд Роттердам хотоос Бельгийн нийслэл Бруссель хот хүртэл 223,5 км зайд үргэлжлэх юм. Тэмцээн нийт 20 гараатай бөгөөд энэ сарын 25-нд Францын нийслэл Парис хотноо өндөрлөнө.
С.Цэлмэг