Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг нийтийн албан тушаалтнуудад таниулах, хуулийг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Ховд аймагт бүсчилсэн сургалт хийж байна.
Баруун бүсийн сургалтад Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг, 91 сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий болон бусад нийтийн албан тушаалтнууд оролцож байгаа аж. Сургалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах талаар хэлэлцэж байгаа юм. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, боловсруулах хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллагын ил тод байдлыг хангах зэрэг чухал асуудлаар сургалт үргэлжилж байна.
Д.ЖАРГАЛ