10000 номын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

10000 номын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдөр Уурхайчин соёлын ордонд 10000 номын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү номын үзэсгэлэнг “Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл” ТББ-аас зохион байгуулж байгаа юм. Номын нээлтийн арга хэмжээнд албаны хүмүүсээс гадна ном сонирхогч олон хүмүүс ирсэн байлаа.
 
“Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл” ТББ-ын тэргүүн Н.Энхтайван хэлэхдээ Ном бол ертөнцийг харах цонх мөн, Ном хураасан айл буян хураадаг, Хүний царайгаар угтаж ухаанаар нь үддэг зэрэг номыг хүндлэн магтсан олон сайхан үгс байдаг.“Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл” ТББ миний бие энэхүү номын үзэсгэлэнг гаргаж байгаадаа ихээхэн баяртай байна.
 
Энэхүү арга хэмжээнд уригдсан ирсэн олон сайхан хүмүүс та бүхэндээ чинь сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.Эрдэнэт хотын 4-р арван жилийг төгссөн гэдгээрээ бахархаж явдаг гэдгээ хэлэхэд мөн таатай байна. Хүн болгон өөрийн гэсэн сонирхол хоббитой байдаг миний хувьд ном цуглуулах хоббитой.Одоогоос 20 жилийн өмнө би Шинэ Зелланд улсад англи хэлний мэдлэгээ ахиулах сургалтанд сууж байхад би нэгэн Шинэ Зелланд айлд зочилж байсан тэр айл бол үнэхээр сайхан номын сантай суралцах хугацаандаа би номын сангаас нь салдаггүй байсан бас би хэзээ нэгэн цагт ийм номын сантай болно гэж хүсэж мөрөөдөж явсан.
 
Монголд ирэхдээ гурван хайрцаг ном авч ирж байсан тэр цагаас хойш миний номын цуглуулга арван мянга хүрсэн байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа зорилго бол Эрдэнэт хотын залуус болон дунд сургуулийн сурагчид ном унших номонд шимтэх ямар сайхан юм бэ гэсэн тэр мэдрэмжийг төрүүлэх зорилготой гэсэн юм.Тус үзэсгэлэн нь өнөөдрөөс эхлэн 10 хоног гарах юм байна. Эрхэм номонд дурлагч та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж