Туул голын ай савын зєвлєл байгуулагдахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Туул голын ай савын зєвлєл байгуулагдахаар болжээ

Усны тухай хуулийн дагуу манай улсын 29 их голын ай савыг хамгаалах
зєвлєл байгуулахаар заажээ. Уг хуулийн заалтын дагуу энэ сарын 11-12-ны
єдрүүдэд Туул голын ай савын зєвлєл байгуулагдах гэнэ. Хэрэв Туул голын
хамгаалалтын зєвлєл байгуулагдчихвал хавар болохоор хайргыг нь ухаж,
хортой усаа шүүхгvй хаядаг арьс ширний олон арван компаниас эхлээд
Туулын эрэг дагасан уул уурхайнуудад хяналт тавьж, хариуцлага хүлээх
эзэнтэй болохоор болжээ. Тус зєвлєлд Мэргэжлийн хяналтын газар, Усны
газар, Богд хан уулын дархан цаазат газар, Туулаа хамгаалах хєдєлгєєн
зэрэг тєрийн болон тєрийн бус байгууллагуудаас гадна Туулын эрэг дагаж
ажил амьдралаа залгуулдаг иргэд, арьс ширний үйлдвэр, хайрга ухагчдаас
ч тєлєєлєл оролцох аж. Зєвлєлийг ингэж олон талт бvрэлдэхүүнтэй сонгож
байж, Туул голын хєндєгдєж байгаа олон асуудалд зохицуулалт хийж чадна
гэж үзсэн байна. Зєвлєлийн статус тєрийнх байх учир удирдах албан
тушаалтныг нь ч зєвлєлийн дотроос сонгож, Байгаль орчны сайдын
тушаалаар баталгаажуулж байхаар хуулиндаа заасан байдаг аж.
П.Дэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж