Үүл буудаж бороо оруулж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Үүл буудаж бороо оруулж байна

Өнгөрсөн хоногуудад улсын хэмжээнд хэт их халж, бороо хур орохгүй байгаа тул Ус цаг уур орчны шинжилгээний газраас үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах гэж буй аж. Тэр дундаа газар тариалангийн бүс нутгуудад бороо орохгүйгээс ургац алдаж болзошгүй нөхцөл байдал үүсч магадгүй гэнэ. Тиймээс эхний ээлжинд Хөвсгөл аймагт зориудаар үүл бууджээ. Ийм арга хэмжээ авснаар тус аймагт багагүй хэмжээний хур тунадас орсон байна. Харин Сэлэнгэ аймагт үүл буудах гэсэн авч, үүл нь сарниад байгаа тул ойрын хугацаанд дахин үүл буудах оролдлого хийх аж.
Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж