Таван дүүргийн хорооны иргэдэд үйлчлэх танхимыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Таван дүүргийн хорооны иргэдэд үйлчлэх танхимыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга “Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн зарим хороодын иргэдэд үйлчлэх танхимын засвар, тавилга,тоног төхөөрөмж худалдан авах ажлын эрхийг шилжүүлэх тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих  таван дүүргийн зарим хорооны иргэдэд үйлчлэх танхимын засварын ажил, худалдан авах тавилга болон тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас  дүүргүүдийн Засаг дарга нарт шилжүүллээ. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, хороодын иргэдэд үйлчлэх танхимын засварын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Зарим дүүргийн  хороодын иргэдэд үйлчлэх танхимын засвар, тавилга, тоног төхөөрөмж худалдан авах ажлын төсөв

/Төсөвт өртөг төгрөгөөр/

Дүүрэг

Иргэдэд үйлчлэх хороодын засварын ажил

Худалдан авах тавилга

Худалдан авах тоног төхөөрөмж

Чингэлтэй

            12 442 575
 

           19 500 000

           17670 000

Сүхбаатар

            17 223 377
 

           30 550 000

           18600 000

Баянзүрх

             25 179 795
 

            21 450 000

            26040 000

Баянгол

             27 894 245
 

            51 350 000

             21390 000

Хан-Уул

           23 319 417

          25 350 000

           14880 000

 

 

 

 

 

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж