Онцлох үйл явдал | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Онцлох үйл явдал

Таван хүний амийг авч, хэдэн зуун хүнийг шоронд хорьсон долдугаар сарын 1-ний хар өдөр өнгөрсөн долоо хоногт болов. Хэдийгээр сонин хэвлэлийнхэн хөндөн сануулж, иргэд халаглаж байвч иргэд эрх баригч ямар ч хариу үзүүлсэнгүй. Долдугаар сарын “хар” өдрийг news.mn онцолж байна.
Долдугаар сарын 1. Хоёр жилийн өмнөөс Монголын түүхэнд хараар бичигдэх болсон энэ эмгэнэлт өдөртэй бид гурав дахь удаагаа золгов. Эхнийхэд  нь  жирийн иргэддээ төр төмөр нударга үзүүлж ардчиллын амгалан түүхийг цусаар будаж, хар утаанд хахуулсан.  Дараах хоёрт нь мөнөөх төр төмөр нүүр харуулж таг өнгөрөөсөн тийм өдрүүд.
Ажилгүй, цалингүй амьд­ралдаа бухимдахдаа, шударга төрийг үгүйлэхдээ иргэд жагс­сан. Ардчиллын түүхэнд ийм жагсаалыг Монголын төр уг нь олон үзсэн. 2008 оны долдугаар сарын 1-нээс өмнө.  Өлсгөлөн зарлаж, МАХН-ын Улс төрийн товчоог огцруулж, Иргэний хө­дөл­­­­гөөнийхөн Төрийн орд­ныг өндөг, улаан лоолиор бу­даж, цонхыг нь алх, лантуу шидэн хагалж ч байсан.  Харин гайт  тэр өдөр л таван халуун амь авч одсон харгислалыг төр үйлдэв. Эгзэгтэй үед бэлэн байдалд байгаагүйгээрээ, эрх мэдэлтэнгүүд нь оновчтой шийд­­­­­­вэр гаргаагүйгээрээ, тан­гараг өргөсөн цагдаа нарыг багаж техникгүй байлгаснаараа, тэдэнд оногдох төсвийг авил­гач­дад “идүүлснээрээ” төр хар­гислал үйлдэв. Авьяасгүй, чадваргүй, арчаагүй түшмэ­дүүд, албан тушаал эрх мэд­лийн хэнээтэн, иргэдээ басамж­лагчдаар дүүрснээрээ төр хар­гис­­­лал үйлдэв. Жирийн мон­гол хүнийг нохой шиг амьд­ралтай болгож, авлигаар, луйвраар баяжигсдын толгойг илснээрээ төр харгислал үйл­дэв. Ижилхэн ээж аавын хүү гар хоосон цагдаа, улайрсан олон хоёрыг  өөд өөдөөс нь тавьж, өөрсдөө нуугдсанаараа төр харгислал үйлдэв.

Иргэнийхээ өөдөөс буу шагайж, эрдэнэт хүний амь тасалж харгислал үйлдэв. Эцэст нь энэ хэргийг буух эзэн, хариуцах түшмэлгүй болгосноороо, буруугаа мэдрэх, уучлал гуйх ёс зүйгүй байгаагаараа төр харгислал үйлдэв.
   Түүнээс хойш гурав дахь зун ирж, МАХН-ын байрны буурин дээр шинэ өргөө босч байна. Харин сүйдсэн амь, шархадсан бие, шорон оронд хоригдож сэвтсэн нэр төр яах вэ.  Жил жилийн долдугаар сарын 1-нд төр, засгаас  үүнийг асууна, иргэд нь.

Жирийн иргэд амиа алдсан таван залуугийн  дурсгалын хөшөөний шавыг тавьж, Сүхбаатарын талбайд “гацалт” үйлдэв. Цаашдаа ч олон жил ингэж гацах биз, төр энэ янзаараа байвал.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ өдөр дуугарсангүй. Уг нь яг жилийн  өмнө хүүгээ алдаж, амьдын хагацал амссан аав аргаа барахдаа таны сурталчилгаанд оролцон, телевизээр гарч, ялахад чинь магнай хагартал баярлаж байсан.  Түүний цөхөрсөн, тэгсэн хэрнээ горьдлого тээсэн харц дэлгэц дүүрэн харагдахад өрөвдсөндөө хоолой нь зангирч, “ардчилсан ерөнхийлөгчтэй болно” гэж  гараа атгасан ээжүүд хэд бол. Харин ардчилсан Ерөнхийлөгчийн маань алдрах алд бие хаа байна?

Монгол Улсын Ерөнхий сайд дуугарсангүй. Харин “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцооны шинэтгэл” сэдвээр хэлэлцүүлэг хийж үг хэлэв. Олон лицензийг Засгийн газар цуцалж, бизнесийн орчныг хялбар болгох нь  сайн хэрэг. Гэхдээ  өдрөө олсонгүй. Ард иргэд нь төв талбай дээр “гацчихаад” байхад Ерөнхий сайд “ойлгосонгүй”.

УИХ дуугарсангүй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төслийг хаалттай хэлэлцэв. Удахгүй ил болгох үзэл баримтлалыг хэлэлцэх үед олон нууц асуултын хариулт гарна гэж хааж ярилцжээ. Долдугаар сарын 1-нийг давтуулахгүй талаараа үзэл баримтлалдаа оруулсан гэж найдъя.
 Ардчилсан нам таг сууцгаав. Таван хүний амийг таван сайдын суудлаар арилжсан хэмээх гашуун үг үнэний ортой.   “Эзэн нь тогтоогдоогүй байхад хэн уучлалт гуйх юм бэ. Буруутан л гуйна шүү дээ” гэж УИХ-ын дэд дарга Г.Батхүү мэдэгджээ. Түүний суудал мөн хоёр намын арилжааны үр дүн болохоор ингэж хэлэх нь аргагүй ч юм шиг.

  Монголын төр иргэдээ басамжилсан ийм нэг долдугаар сарын 1 өнгөрлөө. Ард иргэд уг нь тэднээс их юм хүсээгүй. Энэ буруутай гээд хэн нэгнийг дүүжил гээгүй, цаазал гээгүй.  Өнөөдөр төрийг  төлөөлж буйнх нь хувьд Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, С.Батболд нараас итгэл найдварын үг сонсохыг хүссэн. Тэднийг хэн ч юунд ч буруутгахыг хүсээгүй. Иргэдээ хөнөөхгүй, хариуцлагатай, ёс зүйтэй төртэй болноо гэж амлахыг нь сонсох гэсэн. Болбол уучлал гуйхыг нь харах гэсэн. Үгүйдээ л эмгэнэл илэрхийлэх байх гэж найдсан.  Харин тэд?

А.Чандмань

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2010-07-04 202.180.218.216

хамгийн түрүүн дарваан махнайданжаад бадзандан нарийн ногоон малгайнныг шийтгэх хэрэгтэй

Avatar

IRGEN 2010-07-04 203.91.117.3

NAMBARIIN ENXBAYAR SANAACHILJ MONXORGIL NI TASHUURDAJ SANJIGHUURIIN BAYAR GEGCH ULAM XYYRYGDYJ TSAGDAA NARIIG TURXIRCHTA NARIIN ZYB GEED L IIM ASUUDAL BOLSON SHYYDEE EZED NI TODORXOI YM BAINADAA

Avatar

даргиа 2010-07-04 203.91.117.3

Хүг а**х нь зөв үү Буруу бол хэн буруутай юм гэсэн асуудал байна миний бодоход төр буруутай тиймээс Баяр Мөнх-Орнил нарт эрүү үүснэх хэрэгтэй

Avatar

Irgen 2010-07-04 99.242.85.134

Zochin-d
Herev chinii hamgiin dotnii huniig tur chini buudaad alchihsan bol chi buudaa l biz yasan ih bichdeg yum be gej helehiig chini harah yumsan Usan tolgoit yumaa chi
Tolgoi chini uneheer hol hol gej us shig duugarch baina shuu

Avatar

Zochin 2010-07-04 110.174.15.34

Ene 7 sariin 1 gej yarij bichhee odoo bolimoor yum zalhaj bna shd Bichih yuma olj yadah yuma

Avatar

Aluurchid 2010-07-04 202.55.191.51

5 huniig nohoi shig alj bgaa ym chini 50 huniig joom shig a**** Kommunist namiin

Avatar

Cholschra 2010-07-04 84.189.84.202

Бухын доодохыг харсан үнэг турж үхнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж