Оросын Stuart компани дэлхийн хамгийн үнэтэй MacBook Air зөөврийн компьютерийг бүтээжээ. 480 мянган ам.долларын үнэтэй MacBook Air Platinum Edition загварыг долоон кг цэвэр цагаан алтаар урласан нь олны анхаарлыг татаж байна. Өмнө нь MacBook Air Supreme Ice Edition-г бүтээж байсан ч тансаг хэрэглэгчдийн анхаарлыг төдийлөн татаж чадаагүй Stuart-ын шинэ бүтээл хэдийгээр ганган чамин эд боловч чамгүй хүнд жинтэй учир бэлгэдлийн чанартай бүтээл болон хувирчээ.
С.Цэлмэг