Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр боксын эрэгтэйчүүдийн 49 кг-д хүч үзсэн Г.Ган-Эрдэнэ Тайландын боксчин Танес Онжунтаг 3:0 (30:27, 30:27, 29:28)-ын харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөөд байсан бөгөөд Тайландын боксчинг ялснаар хүрэл медалийн төлөө тулалдахаар ийнхүү шалгараад байна.
Г.Ган-Эрдэнэ Киргизийн Турат Осмоновтой хүрэл медалийн төлөө ирэх мягмар гариг буюу есдүгээр сарын 30-ны өдөр тулалдана. Энэ өдөр мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байгаа М.Нандинцэцэг Казахстаны боксчин Ж.Шекербековатай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.