Sex.com домэйнийг худалдана

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Sex.com домэйнийг худалдана

2006 онд 14 сая ам.доллараар зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй домэйн хаяг болсон Sex.com-ыг дахин худалдахаар болжээ. Энэ талаар Кёльнд төвтэй Sedo компанийн зүгээс “Энэ хэмжээний интернэт хаягийг худалдах тохиолдол маш ховор байдаг. Sex.com домэйнийг худалдаж авснаар шинэ эзэмшигч нь энэ зах зээл дээр тэргүүлэгчийн байр суурьт гарах ховор завшаантай болох юм” гэжээ.
Интернэт домэйн хаягийн худалдааны салбарт томоохон байр суурь эзэлдэг Sedo компани дампуурлын ирмэгт хүрсэн АНУ-ын Escom фирмийн нэрийн өмнөөс уг домэйнийг худалдах юм.
Алдартай домэйн нэрнүүд үргэлжид өндөр үнэ хүрдэг бөгөөд өмнө нь Vodka.com гурван сая ам.доллараар, kredit.de 1,1 сая ам.доллараар, Poker.org нэг сая ам.доллараар зарагдаж байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж