Либерийн Эрүүл мэндийн дэд сайд хорионд оров

Хуучирсан мэдээ: 2014.09.28-нд нийтлэгдсэн

Либерийн Эрүүл мэндийн дэд сайд хорионд оров

 

Либерийн Эрүүл мэндийн дэд сайдын туслахуудын нэг нь эбола вирусын халдвараар өвчилсний дараа түүнийг 21 хоногийн хөл хорионд оруулжээ. Одоогоор Либерийн Эрүүл мэндийн дэд сайд Бернис Дахнад өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй боловч урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорьсон аж. Баруун Африкийн хэдэн оронд тархсан эбола вирусын халдвараар одоогийн байдлаар 3000 гаруй хүн нас барч, 6500 хүн өвчлөөд байгаа юм. Үүнээс Либери улсад 1830 хүн эбола вирусын халдвараар нас барсны 150 нь өнгөрсөн хоёр хоногт амь үрэгджээ. 4.2 сая хүн амтай Либери улсын өвчний голомтод ердөө 51 эмч ажиллаж байгаа аж. Гвиней, Либери, Нигери, Сьерра-Леоне улсуудад 375 эмч, эмнэлгийн ажилтан эбола вирусын халдвараар өвчилж, 211 нь нас барчээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж