Улаанбаатарт 29-31 градус дулаан

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 29-31 градус дулаан

Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газраар болон Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи төвийн нутгийн ихэнх газар болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн нутгаар 28-33 градус,  бусад нутгаар 26-31 градус дулаан байна. Улаанбаатар хотод багавтар  үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж