Мартин Демпси
Фото: T.J. Kirkpatrick / Getty Images North America / AFP
“Исламын улс” бүлгийн эсрэг үр дүнтэй тэмцэхэд Ирак, Сирид цэргийн хуурай замын ажиллагаа явуулах шаардлагатай байна хэмээн АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны тэргүүн генерал Мартин Демпси хэлж байна.
Агаар цохилт үр дүнтэй ч гэсэн исламын дайчидтай тэмцэхэд хангалтгүй гэж генерал хэлээд Сири, Иракт цэрэг оруулах улс төрийн шийдвэр хэрэгтэй гэв. ИУ-ын дайчдын эзэлсэн нутгийг чөлөөлөхөд сөрөг хүчний 15 мянган дайчид хэрэгтэй ч АНУ дөнгөж 500 хүнийг сургаж байгаа нь хангалтгүй гэнэ.
ХМХ: АНУ дахин агаарын цохилт хийлээ
EPA/DOD/US AIR FORCE/SGT
Сири дэх “Исламын улс” террорист бүлэглэлийн байрлалд Америкийн нисэх хүчин дахин цохилт хийжээ.
Британийн парламент Иракт агаарын цохилт өгөхийг зөвшөөрөв
Энэ тухай хэвлэл мэдээллээр нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснийг албан ёсоор батлаагүй байна.
ИУ-тай хэрхэн тэмцэж байна бэ?
Өмнө нь Пентагон мэдээлснээр, АНУ-ын Нисэх хүчин, Тэнгисийн цэрэг даячдад цохилт өгөхийн тулд янз бүрийн төрлийн нисэх онгоцнууд, нисгэгчгүй онгоцнуудыг ч ашиглаж байсан. Мөн Персийн булан дахь Америкийн хөлөг онгоцнуудаас далавчит пуужингаар буудаж байгаа гэнэ. Мөн тав дахь үеийн гэх Stels технологийн F-22 Raptor онгоцнуудыг ашиглаж байна.
Исламын улс бүлгийн Ирак дахь хэт даврагчдыг бөмбөгдөхөд Франц оролцож байгаа бол Сирид тэднийг бөмбөгдөхөд Иордан, Бахрейн, Саудын Араб, АНЭ оролцож, Катар туслах үүрэг гүйцэтгэж байна. Ирак дахь ажиллагаанд Их Британи, Дани, Бельги, Нидерланд, Австрали оролцохоор болоод байгаа. Герман, Япон зэргийн орнууд мөнгө гарган нэмрээ оруулж байна.
АНУ-ын террорын эсрэг томоохон ажиллагаанууд
“Исламын улс” бүлэглэлийг бөмбөгдөж эхэлснээс сарын дараа Вашингтон исламчуудтай тэмцэх эвсэл байгуулснаа зарлав.
Наймдугаар сарын 8-нд АНУ цэргийн ажиллагаагаа “Исламын улс” бүлгийн эсрэг хандуулан агаарын довтолгоон хийж буй нь. AP Photo/Hasan Jamali
Иракийн Курдистаны Эрбиль хотын ойролцоо АНУ-ын нисэх хүчин анхны довтолгоогоо хийжээ. Сарын дотор холбоотнууд нь уг довтолгоонд нэгдээгүй юм. AP Photo/Khalid Mohammed
“Террорын эсрэг дайн” гэсэн томъёололыг 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д хийсэн террорын дараа ерөнхийлөгч Жорж Буш анх гаргаж иржээ. ИТАР-ТАСС/ЕРА/NEW YORK CITY POLICE/HO
Гэхдээ түүнээс өмнө ч АНУ-ын террористын эсрэг идэвхитэй арга хэмжээг авч байлаа. Зураг дээр Ливийн эрэг хавьд байрласан Америкийн цэргийн хүчний байрлалыг харуулжээ, 1986 он. AP Photo/Ron Edmonds
АНУ 1986 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ливийн нийслэл Триполийг бөмбөгдлөө. Ливийн лидер Маумар Каддафин өргөө гол байнуудынх нь нэг байв. AP Photo/Merliac/Redman
Ливийн нийслэлийг бөмбөгдөх үеэр 40 орчим хүн амиа алдсан юм. AP Photo/Herve Merliac/John Redman
Террористууд 1998 онд Кени, Танзани дахь АНУ-ын Элчин сайдын яаманд халдсаны дараа АНУ бас нэг цээрлүүлэх ажиллагааг явуулжээ. Кенийн Элчин сайдын яаманд аврах ажиллагааг хийж байгаа нь. AP Photo/Khalil Senosi
Энэхүү хоёр аллагын улмаас 250 гаруй хүн үрэгдэж, 5,5 мянган хүн шархадсан юм. AP Photo/Dave Caulkin
Үүний хариуд 1998 оны наймдугаар сарын 20-нд АНУ Афганистан ба Суданы эмийн үйлдвэрт тус тус агаарын цохилт өглөө. Тухайн үед Хартум хотын эмийн үйлдвэрт химийн зэвсэг бэлтгэж байгаа гэсэн мэдээллийн дагуу үүнийг хийжээ. Бөмбөгдөлтийн дараа үйлдвэрээс балгас л үлдсэн нь энэ. AP Photo/RAOUF
2001 оны аравдугаар сард АНУ “Мөхшгүй эрх чөлөө” ажиллагааг эхлүүлжээ. Эхний цохилтыг талибуудад хийлээ. Гэрэл зурагт Кандагарын нисэх буудал. AP Photo/Jerome Delay
Афганистанд илгээхийн өмнө “Жон Кеннеди” онгоц тээгч хөлөг дээр цэргийн сургуулилтийгхийж байна. 2002 оны хоёрдугаар сар. AP Photo/U.S. Navy, Jim Hampshire
Хүний эрхийн байгууллагын мэдээгээр 2001 оноос хойш Афганистанд 20-35 мянган хүн амь үрэгдсэн байна. АНУ-ын хохирол 2346 хүн, холбоотнуудынх нь хохирол 3467 хүн болсон байна. AP Photo/Scott Nelson, Pool
Филиппиний эрх баригчид болон лалын салан тусгаарлагчдын хооронд хэдэн арван жил үргэлжилсэн сөргөлдөөнийг зогсоохоор Вашингтон 2002 оны нэгдүгээр сард “Филиппиний мөхшгүй эрх чөлөө” ажиллагааг явуулжээ. AP Photo/David Guttenfelder
Филиппиний сөргөлдөөнд 150 мянган хүн амь үрэгдсэн юм. Америкийн талаас ажиллагаанд оролцсон 1,2 мянган цэргээс 17 хүн алагджээ. Филиппиний цэргийн 18 мянган албан хаагчдаас 460 хүн амиа алджээ. Салан тусгаарлагчид 980 гаруй хүний хохирол амссан юм. Энэхүү ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Гэрэл зурагт АНУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх эсэргүүцлийн ажиллагаа буужээ. 2002 он. AP Photo/Pat Roque
Сүүлийн үед АНУ амьд хүний хохиролгүй дайныг явуулахыг эрмэлзэн Пакистан, Йемен, Сомалид нисгэгчгүй онгоцнуудыг ихээр ашиглаж байна. AP Photo/U.S. Navy photo by Mass Communication Specialist 2nd Class Timothy Walter
Нисгэгчгүй онгоц ашигласан сүүлийн арван жилд эдгээр орнуудад 3000 мянга гаруй хүн амиа алдсаны 500 нь террорт хамаагүй байжээ. Нисгэгчгүй онгоцны дайны эсрэг жагсаал. AP Photo/B.K.Bangash
Бэлтгэсэн Ш.МЯГМАР