Билл, Хиллари Клинтон өвөө эмээ болов

Хуучирсан мэдээ: 2014.09.27-нд нийтлэгдсэн

Билл, Хиллари Клинтон өвөө эмээ болов

EPA/RAY STUBBLEBINE

Билл, Хиллари Клинтон нарын цорын ганц охин ээж боллоо гэж Reuters мэдээлэв. Энэ баяртай мэдээгээ 34 настай Челси Клинтон өөрөө сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Шинэ төрсөн охиноо Шарлотта гэж нэрлэсэн байна.Челси  Клинтон 2011 онд Марк Мезвинскитай гэрлэсэн юм. АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтон (1993- 2001), түүний эхнэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон (2009 – 2013) нарын охин 2011 оноос NBC телевизийн сурвалжлагчаар ажиллаж байгаад өнгөрсөн сарын сүүлчээр жирэмсэний амралтаа авчээ.

Одоо Челси засгийн газрын бус Clinton Foundation гэх эцгийнхээ үндэслэсэн санд ажиллахаар болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж