Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Монгол-Непалийн хэсгийн сүүлийн тоглолт болж, 77-42-ын харьцаагаар манай сагсчид ялалт байгуулснаар хэсгээ тэргүүллээ.
Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:
Б.Хос-Эрдэнэ, О.Болортуяа, Б.Солонго, Г.Золзаяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Энхдэлгэр, З.Цолмон, Г.Баярцэцэг, Б.Алтанзаяа, И.Долгор.
Дасгалжуулагч Б.Мандуул (МСБХ-ны мэргэжлийн зөвлөлийн дарга), туслах дасгалжуулагчаар Д.Энэбиш (МУБИС-ийн багш)
Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдлөө. Манай баг Катар, Казахстан, Непалийн багуудыг хожиж, ХонгКонгт хожигдон хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд шалгарлаа. Хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө манай сагсчид тэмцээнийг зохион байгуулагч орны багтай тоглох юм. Монгол-БНСУ-ын багийн тоглолт маргааш Улаанбаатарын цагаар 16.30-д эхэлнэ.
09.23 Монгол – ХонгКонг 64-68
09.24 Катар – Монгол 0-20
09.25 Монгол – Казахстан 79-53 (Казахтаны баг Дэлхийд 49, Азид 9-т бичигдэж байна.)
09.27 Непаль(Балба) – Монгол 42-77
Шөвгийн наймын тоглолт маргааш буюу есдүгээр сарын 28-нд болно.
БНХАУ- Казахстан
Тайвань-Тайланд
Япон-Энэтхэг
БНСУ-Монгол (Улаанбаатарын цагаар 16.30-д эхэлнэ. )
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛОР