Орос европын сүүн бүтээгдэхүүнийг эргэн авна

Хуучирсан мэдээ: 2014.09.27-нд нийтлэгдсэн

Орос европын сүүн бүтээгдэхүүнийг эргэн авна

Фото: РИА Новости

 

Оросын хориг тавьсан орнуудаас лактозгүй сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээх магадлалтайг Эдийн засгийн хөгжлийн яамны бэлтгэсэн ОХУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн дүнэлтийн илтгэлд  өгүүлжээ.

 

Орос наймдугаар сарын 7-ноос  өөрийн эсрэг хориг арга хэмжээ авсан АНУ, ЕХ, Канад Австрали, Норвегийн хүнсний бүтээгдэхүүний импортыг хязгаарласан билээ. Дараа нь хоригийн жагсаалтаас Орос өөрөө нөхөж нийлүүлэх боломжгүй сүү ба сүүн бүтээгдэхүүнийг гаргасан байлаа.

 

“Шинжээчдийн дүгнэлтээр удаан боловсрох бяслаг, эсгэлүүн сүүн бүтээгдэхүүн зэрэг нь лактоз багатай учир эдгээр бүтээгдэхүүнийг лактозгүй гэсэн тодорхойлолт дор  Оросын зах зээлд оруулж болох талтай гэнэ. Хамгийн удаан боловсруулдаг бяслаг нь Италийн  пармезон бяслаг юм. Түүнийг боловсруулахын тулд 10 жил хүртэл хугацаа шаардлагатай гэнэ. Эсгэлүүн сүүн бүтээгдэхүүнээс Орост  йогуртыг оруулдаг. Лактозгүй сүүн бүтээгдэхүүнийг хоригоос хассан нь тийм сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн импортлох боломжийг гадны үйлдвэрлэгчдэд өгч байна хэмээн Оросын  сүү үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлж байлаа.

 

2013 онд Орост нийлүүлсэн сүүн бүтээгдэхүүний импортын хэмжээ нь 4,4 тэрбум доллар болж байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж