М.Нандинцэцэг Непалийн тамирчинг яллаа

Хуучирсан мэдээ: 2014.09.27-нд нийтлэгдсэн

М.Нандинцэцэг Непалийн тамирчинг яллаа

Азийн наадмын найм дахь өдөр манай боксчдоос эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг анхлан рингенд гарлаа. Тэрбээр Непал буюу Балбын ширэн бээлийтэн бүсгүй Мину Гурунгтэй учраа таарч илт ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.

Манай тулаанч эхний үед өрсөлдөгчөө хоёр удаа тоолуулсан бөгөөд хоёрдугаар үед мөн нэг удаа өрсөлдөгчөө хүнд байдалд оруулжээ. Улмаар гуравдугаар үед дахин нэг хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө шагнаснаар шүүгч тулааныг зогсоохоос өөр аргагүйд хүрч М.Нандинцэцэг өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө ялж, эмэгтэй боксчдын өрсөлдөөнд эхний хугацаанаас нь өмнө ялалт байгууллаа.

Гэрэл зургийг Б.ХАРЦАГА

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

/Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотоос мэдээллээ/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж