Хятадад хамгийн гоё тахиаг шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.27-нд нийтлэгдсэн

Хятадад хамгийн гоё тахиаг шалгаруулжээ

Фото: chinanews.com

Хубэй мужийн Ичан хотод тахиануудын дунд гоо сайхны уралдаан явуулсан тухай Metro мэдээлэв. Шигшээд долоо шувуу үлдсэн байна. Шүүгчид тэднийг өд сөдний өтгөн, ганган, алхалт гишгэлт, “онцгой авъяасаар” нь үнэлсэн байлаа.

Эцэст нь Мэй нэртэй тахиа ялжээ. Шувууны эзэн Гэнг Пэн (Gang P’eng)  өөрийн шувуугаа ялсанд “Гайхах зүйлгүй, учирнь  Мэй бол үнэхээр хөөрхөн шувуу” гэсэн байв.

Хятад ардын хөгжмийн дор Мэй бүжиглэсэн нь түүнд ялалт авчирсан гэдгийг онцгойлон тэмдэглэжээ. Тэмцээний дараа болсон дуудлага худалдаагаар уг тахиаг 800 ам.доллараар заржээ. Дуудлага худалдааны мөнгийг буяны үйлст зориулсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж