Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагнал академич И.Ю.Крачковскийн алтан медалиар шагнуулжээ. Оросын Дорно дахин судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Монгол-Оросын харилцааны түүхийг цоо шинэ шатанд гаргасан гэж үнэлж дүгнэж ийм шагнал хүртээжээ. С.Чулууны оролцоо, дэмжлэг, санаачлагаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран 15 ном, таван экспедиц, гурван хурал хийсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд Оросын нийт 80 орчим эрдэмтэнг Монгол улсад болсон эрдэм шинжилгээний хуралд урьж ирүүлсэн байна. Түүнд олгосон И.Ю.Крачковскийн алтан медаль нь Шинжлэх ухааны салбарынхан дундаа нэр хүндтэй шагнал бөгөөд өнгөрсөн жил ОХУ-ын Гадаад яамны дэд сайд хүртэж байсан гэнэ.
Л.ХАЛИУ