
Улсын бүртгэлийн ерөнхий газар маргаашнаас эхлэн орон даяар хүн амын шинэчилсэн бүртгэлийг эхлүүлэх гэж байна. Хүн амын шинэчилсэн бүртгэл эхэлснээр иргэн бүр Хүний хөгжил сангаас олгож эхэлсэн хоёр дахь ээлжийн 50 мянган төгрөгийг авах эрхтэй болно. Дээрх мөнгийг наймдугаар сарын 1-нээс эхлэн олгохоор төлөвлөж байгаа юм. Харин шинэчилсэн бүртгэлийн тухайд цаасан хэлбэрийг халж, цахим хэлбэрт шилжүүлэх аж. Ингэхдээ иргэн бүрийн хурууны хээг авч, бүртгэлжүүлэн, одоогийн гэрэл зургийг авах аж. Энэ ажлыг нийслэлийн хэмжээнд хороо бүрт зохион байгуулна. Дээрх ажлыг гардан гүйцэтгэх хүмүүсийг сургалтад хамруулж дууссан гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан мэдэгдлээ.
Г.Дарь