Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээн “Dowon Gymnasium” спортын ордонд эхэлсэн.
Энэ удаагийн Азийн спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иран, Йемень, Камбож, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Пакистан, Саудын Араб, Сири, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 22 орны бөхчүүд өрсөлдөж байна.
Өнөөдөр эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Номин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 63 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд нар барилдаж, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номин, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр Монголын баг тамирчид одоогоор 4 алт, 3 мөнгө, 8 хүрэл, нийт 15 медаль хүртэж, багийн дүнгээр 45 улсаас есдүгээр байрт бичигдээд байна.
19.30 цаг.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд БНСУ-ын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ.
С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Ранми Кимийг 1.19 минутанд цэвэр ялж, Японы бөх Рио Ватарид 6:7, 2:4 онооны харьцаагаар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөх Кинжонг Кимтэй барилдаж, цэвэр хожлоо.
18.13 цаг.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Номин Японы Фумитака Моришиг хүрэл медалийн төлөөх барилдаанд 5:3 харьцаагаар хожлоо.
57 кг-ын жинд барилдсан Олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафыг 1.59 минутанд цэвэр дарж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Ханжин Жонгтай барилдаж 2:3, 6:8 онооны харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Японы Моришита Фумитакиг 5:3-ын харьцаагаар хожлоо.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
15.30
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Б.Номин Японы Фумитака Моришитатай хүрлийн төлөө барилдахаар шалгараад байна. Японы бөхийн хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай аж. Энэ жингийн алтан медалийн төлөө БНАСАУ, Казахстаны бөхчүүд шалгараад байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж буй Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Нарангэрэл Өмнөд Солонгосын бөх Юми Лиг 6-5-аар (3:0, 3:5) хожиж, хүрлийн төлөө барилдах боллоо. Э.Нарангэрэл хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Винештэй барилдах юм. Энэтхэгийн бөхийн хувьд Азийн аваргын хүрэл медальтай аж.
Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд БНСУ-ын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана. Энэ жинд БНХАУ, Япон бөхчүүд алтан медаль төлөө барилдах юм. Японы Рио Ватарын хувьд манай бөхийг хоёрдугаар тойрогт ялсан билээ.
14.50 цаг
Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй С.Цэрэнчимэд хоёр дахь барилдаандаа Японы бөхөд ялагдлаа. Манай бөх эхний тойрогт гоц мөргөж, БНАСАУ-ын бөх Ранми Кимийг цэвэр ялаад байсан юм.
13.20 цаг.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт өрсөлдөгчөө цэвэр яллаа. С.Цэрэнчимэд БНАСАУ-ын бөх Ранми Кимийг барилдаан эхлээд 1,19 секундэд цэвэр ялаад байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Б.Номин, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж буй Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Нарангэрэл нар хоёрдугаар тойрогт ялагдлаа.
Б.Номин БНАСАУ-ын бөх Жонг Хакжинд 8:11-ээр, Э.Нарангэрэл ДАШТ-ий хошой алтан медальт, Универсиад наадмын аварга Японы бөх Эри Тосакад ялагдлаа.
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээн “Dowon Gymnasium” спортын ордонд эхэллээ.
Энэ удаагийн Азийн спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иран, Йемень, Камбож, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Пакистан, Саудын Араб, Сири, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 22 орны бөхчүүд өрсөлдөж байна.
Өнөөдөр эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Номин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 63 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд нар барилдах юм.
Б.Номин, Э.Нарангэрэл нар эхний барилдаандаа ялалт байгуулсан бол насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний тойрогт гоц мөргөсөн.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафтай барилдаж, барилдаан эхлээд 1.59 секундэд цэвэр яллаа. Б.Номингийн дараагийн өрсөлдөгч БНАСАУ-ын бөх Жонг Хакжин юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж буй Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Нарангэрэл Вьетнамын бөх Ти Люа Нгуенийг 3:1-ийн харьцаагаар яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий хошой алтан медальт, Универсиад наадмын аварга Японы бөх Эри Тосака юм.