Шатарчин Д.Мөнхзул ДАШТ-ийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Шатарчин Д.Мөнхзул ДАШТ-ийг тэргүүлж байна

ӨАБНУ-ын зүүн өмнөд эргийн Дурбан хотноо болж буй шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим хөвгүүд, охид өрсөлдөж байна. Тэмцээний долоон өргийн дараах байдлаар Монголын баг тамирчдаас охидын найман насанд Д.Мөнхзул 6,0 оноогоор тэргүүлж эхэлсэн бол Б.Амин-Эрдэнэ 5,5 оноогоор IV байр, хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр 6,0 оноогоор гуравдугаар байрт бичигдэж байна.

Тамирчид швейцарь системээр 11 тавилд өрсөлдөх бөгөөд тэмцээн ирэх мягмар гариг буюу есдүгээр сарын 29-нд өндөрлөнө.

Долоон өргийн дараах монголчуудын амжилтыг танилцуулья:

ХӨВГҮҮД:

8 нас: нийт 64 тамирчин

Е.Төгстөмөр – 6,0 оноогооp III байр

10 нас: нийт 100 тамиричн

Г.Амартүвшин – 4,0 оноогоор 29-р байр

12 нас: нийт 105 тамирчин

Э.Баасансүрэн – 4,0 оноогоор 41-р байр

Ц.Ашид – 3,5 оноогоор 52-р байр

14 нас: 100 тамирчин

Ц.Бат-Эрдэнэ -4,5 оноогоор 22-р байр

ОХИД:

8 нас: нийт 51 тамирчин

Д.Мөнхзул – 6,0 оноогоор 1-р байр

Б.Амин-Эрдэнэ 5,5 оноогоор 4-р байр тус тус бичигдэж байна.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Г.ОЮУНЧИМЭГ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж