Ванилийн талаар товчхон

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Ванилийн талаар товчхон

Хатсан ванилийн буурцаг Уртынх нь дагуу 2 хуваагаад доторх үрийг нь хусаж авч хэрэглэнэ.

Нунтаг ванил Нунтаг хэлбэрээр орших цэвэр ванил. Мэргэжлийн түвшинд илүү хэрэглэнэ.

Ванилтай сахар Жинхэн байгалийн гаралтай ванилийн нунтагтай сахар.

Ванилинтай сахар Сахар болоод химийн аргаар гаргаж авсан ванилийг орлуулагч хоёрын холимог. Синтетик бүтээгдэхүүн гэсэн үг.

Ванилийн ханд 100% байгалийн гаралтай ванилийн буурцагийг ихэвчлэн архинд (бас бусад шингэнд) хийж тодорхой хугацаанд дарж хандалсан шингэн бэлдмэл. Ванилийн эссенц гэж бас байх ба хооронд нь андуурч болохгүй. Болвол ванилийн хандыг эрхэмлэх нь чухал.

Эдгээрүүдийг хооронд нь орлуулж бас болох боловч дозын хувьд адилгүй. 

 

Доз

Кофены халбаганы талаар нэг цэвэр ванилийн нунтаг нь 1 хатаасан ванилийн буурцагтай тэнцэнэ.

3 хоолны халбага ванилтай сахар нь 3/4 (дѳрѳвний гурав)  кофены халбага хандтай тэнцэнэ. Ванилийн хандыг ванилтай сахараар орлуулсан тохиолдолд орцон дахь сахарын хэмжээг тооцож хасах хэрэгтэй. 

                                    

Баяраагийн гал тогоо

www.facebook.com/bayara.kitchen

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж