Топ-20 индекс 0.52 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (09.26) үнэт цаасны арилжаагаар 11 хувьцаат компанийн нийт 9,417 ширхэг хувьцаа арилжигдаж, 4,055,059.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “А” самбарт 8 компанийн 8,986 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,900,849.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 431 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 154,210.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

ТОП-20 индекс 15,820.69 нэгж буюу 0.52 %-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 999.71 нэгж болж 0.04 % иар  буурсан үзүүлэлтэй байна.

 
Эх сурвалж: http://mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж