Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр триатлоны багийн холимог буухиа төрөл болж, 12 баг өрсөлдсөнөөс Японы баг 1:17:28 цагийн амжилтаар Азийн наадмын аварга болсон бол БНСУ, БНХАУ-ын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тус төрөлд анх удаа оролцсон Монгол Улсын баг 1:37:31 цагийн амжилтаар сүүлийн байрт шалгарлаа. Багийн бүрэлдэхүүнд Н.Тэмүүлэн, Б.Гансүх(эрэгтэй), Э.Сүрэнням, Б.Хүслэн (эмэгтэй) нар багтжээ.
Өчигдөр буюу есдүгээр сарын 25-нд триатлоны эрэгтэй төрөл болж, Н.Тэмүүлэн тэмцээнийг дуусгаж чадаагүй байсан бол өнөөдөр багийн буухиа уралдаанд манай тамирчид замаа дуусгаж чадлаа.
Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Гэрэл зургийг Б.МӨНХЗУЛ.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛОР