Залуу дипломатчид номын дуу сонсов

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Залуу дипломатчид номын дуу сонсов

Тайландын Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд АСЕАН, АПЕК зэрэг  бүс нутгийн олон улсын байгууллагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд Гадаад харилцааны яамны 15 залуу дипломат 2014 оны есдүгээр сарын 8-26-ны хооронд хамрагдаж, өнөөдөр гэрчилгээгээ гардаж авлаа.

Хөтөлбөрийн хүрээнд тэд АСЕАН, АПЕК зэрэг бүсийн олон улсын байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилтын талаарх эрдэмтэд, ахмад дипломатчид, мэргэжилтнүүдийн лекц сонсож, олон талт дипломат яриа хэлэлцээ хийх, багаар мэтгэлзэх, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх арга техникийн талаар дадлага практик хийжээ.

 Б.ХУЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж