Д.Ганбатыг “Шонхор”-ынхон хадаг барьж угтжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Д.Ганбатыг “Шонхор”-ынхон хадаг барьж угтжээ

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг иргэд Х.Баттулгын хүн гэж хардаг. Хэний ч мэдэхгүй байсан нөхрийг Баянхонгороос чирж УИХ-д гаргасан хүн бол яах аргагүй Х.Баттулга. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны дарга болсноосоо хойш Х.Баттулгаас багагүй зай барих болсон гэх. Тэрбээр саяхан сонголтоо хийж Ардчилсан намын “Шонхор” фракцид элсчээ. Энэ фракцид УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одхүү Д.Арвин, Ж.Батзандан, Л.Болд нар багтдаг. Шонхор фракцийнхан шинэ гишүүнээ хадаг бариг угтсан бололтой.  

Н.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж