Хятадын Шинжаан-Уйгарын автономын районы Луньтай аймагт хийгдсэн цуврал дэлбэрэлтээр амиа алдсан хүний тоо 50 болов.South China Morning Post сонинд бичсэнээр, есдүгээр сарын 21-нд болсон аллагын хохирогч дунд амиа золиослогч 40 хүн байж магадгүй аж. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсээс дөнгөж хоёрыг барьсан байв.
Бүс нутгийн ястнуудын сөргөлдөөн уг дэлбэрэлтийг гаргалаа. Сүүлийн хагас жилийн дотор засгийн төлөө тэмцэж байгаа террористууд Шинжааны 300 орчим хүний аминд хүрчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР