Монголд “beatbox”-чдын жагсаал болно

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Монголд “beatbox”-чдын жагсаал болно

Монголын “beatbox”-чдын холбооноос том
хэмжээний жагсаал хийх гэж байна. Залуусын цагийг зөв боловсон
өнгөрүүлэх, хотын залууст энэ урлагын сайхныг мэдрүүлэх зорилгоор
монголд анх удаа том хэмжээний жагсаалыг зохиохоор шийджээ. Хүмүүс сонин
байлгах үүднээс яг хэзээ энэхүү жасаалаа хийх вэ гэдгийг наадмын дараа
мэдээлэхээр болсон байна. Энэ нь рекламны шийдэл гэнэ. Учир нь наадам,
“coke’n beat” зэрэг наадмууд давхцаж байгаа учраас энэ шийдэлд хүрчээ.
Дэлхийн олон оронд өөрийн гэсэн имижтэй жагсаал байдаг бөгөөд зохион
байгуулагчид энэхүү жагсаалаа цаашдаа Монголын онцлогыг харуулсан бренд
жагсаал болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж