Дуучин А.Хишигдалай сонсогч фенүүддээ зориулж анхны бие даасан тоглолтоо Есдүгээр сарын 26, 27-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш "Strings night club"- д тоглох гэж байна. Түүний тоглолт баранд болж байгаа ч нас харгалзах байх, үзэж чадахгүй нь гэж санаа зовох зүйлгүй ээ. Учир нь түүний тоглолт 19 цагаас эхлээд 21 цагт дуусах учраас нас харгалзахгүй гэдгийг өөрийн фэнүүддээ дуулгаж байгаа аж. Тоглолтод , "Татар" хамтлагийн Заяа, "Ванкуиш" хамтлагийн дуучин Дандий, дуучин Зоригт, дуучин Баярцэнгэл, Заяа TG зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм байна.
О.САР