Ажилчидтайгаа буруу ойлголцохоос зайлсхийх 5 арга

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Ажилчидтайгаа буруу ойлголцохоос зайлсхийх 5 арга

Та хэн нэгэн ажилчинтайгаа ярилцах хэцүү байсан уу? Эсвэл түүнтэй ярилцсаны дараа буруу ойлголцолд хүрч байсан уу?

Буруушаавал зохих хэд хэдэн факторууд бий. Бид маш олон удаа хэн нэгэнтэй үр дүнтэй ярилцах гэж хичээж байхдаа өөрсдийгөө ялна гэдгээ ухамсаргүйгээр мэдчихдэг. Утсаар ч бай, хувь хүнтэй ярилцахдаа ч харилцаандаа амжилттай байхын тулд зарим саад бэрхшээлийг арилгах хэрэгтэй.

Дараах зөвлөгөөг уншаарай.

Хаалгаа хаа. Ихэнхдээ менежерүүд эсвэл бусад ажилчид таныг хэн нэгэнтэй ярилцаж байхад утга учиргүйгээр саад учруулдаг. Хаалгаа хааснаар оффис дээрээ харилцаж байгаа хэнтэй ч өөрийнхөө мессэжийг ойлгуулж чадна.

Компьютероо унтраа. Хэрэв та оффисдоо эсвэл хэн нэгэнтэй утсаар ярьж байгаа бол компьютерээ “sleep mode” болгох эсвэл сандлаа дэлгэцнээс холдуулснаар анхаарлаа сарниулахаа болино. Хэн нэгэнтэй ярилцаж байхдаа компьютерийнхоо товчлууруудыг товшиж суухаас илүү мэргэжлийн бус бухимдал төрүүлсэн зүйл гэж байхгүй. Судалгаанаас харахад нэг цаг хугацаанд хоёр үйлдэл хийх гэж оролдох нь үр ашгийг бууруулдаг болох нь нотлогджээ. Та ямар ч зүйл ярьж байсан, харилцаж байгаа хүндээ анхаарахгүй байх нь сайн харилцаандаа саад бэрхшээлийг бий болгож байна гэсэн үг.

Бодол уншигч байхаа боль. Бас нэг зүйл бол тухайн хүн ямар зүйл хэлэх гэж байгааг бодох эсвэл үг хэлэхээс нь өмнө өөрийнхөө хариултыг бэлдэхээболь. Тухайн хүнийг ярихыг нь дэмжиж, нэг үгээр хариулт авахаас илүү асуулт асуу. Жишээ нь:

  • Юу гэсэн үг вэ?
  • Тэгээд юу болсон бэ?
  • Та илүү дэлгэрэнгүй яриач? Гэх мэт

Энэ төрлийн асуултууд нь тухайн хүнийг дэлгэрэнгүй ярих, харилцаагаа бүрэн дүүрэн болгох боломжийг олгодог.

Хүмүүст яриагаа дуусгах боломж олго.Манлайллын зөвлөх Голдсмитын буруу ойлголцлоос зайлсхийх өөр нэг алхам бий. Тэр хүмүүсийн яриаг дуусгаж, таслахгүй байхыг бидэнд зөвлөж байна. Үнэндээ хэн ч өөрийнх нь яриаг дуусгахад дургүй байдаг. Тэгвэл яагаад хүмүүс энэ дүрмийг байнга зөрчдөг вэ? Нэг шалтгаан нь тэд цагаа хэмнэж байна гэж боддог явдал юм. Бусадтай харилцаж байхдаа хэлэхийг хүссэн үг, хэлэх арга замыг нь боогдуулах нь харин ч буруу ойлголцлыг төрүүлж, цагийг дэмий үрдэг.

Харилцан яриаг төгсгөлд нь дүгнэх.Ярианы төгсгөлд та болон нөгөө хүний хоорон дахь харилцааны талаар бататган асуу. Та сонссон зүйлээ, хэлсэн зүйлээ, бие биенээсээ ямар зүйл хүлээж байгааг бататгаарай. Энэ хандлагыг ашигласнаар та бизнесийн яриа хэлэлцээр бүрийн үр дүнг сайжруулах хүчирхэг аргатай болж байна гэсэн үг.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж