Азийн наадмын боксын тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай гурван боксчин тулалдахаас 56 кг-д өрсөлдөж байгаа Гавьяат тамирчин Н.Төгсцогт шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, өнөөдөр Туркменистаны Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж, яллаа. Н.Төгсцогт хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хам Сан Мёнтой тулалдана. Эзэн орны залуу тамирчны хувьд Хойд Солонгосын боксчинг 3:0-ийн харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарчээ.
Мөн өнөөдөр 60 кг-д ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж Туркменстаны боксчин Шохрат Дурдиевтэй тоглоно. Энэ жинд 24 тамирчин өрсөлдөж байна.
81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр өнөөдөр дэлхийн аваргын хүрэл, Азийн аварга Узбекийн Ойбек Мамазулуновтой тулалдана. Энэ жинд 13 тамирчин тулалдана.
НЭМЭЛТ: 19:00 цаг.
60 кг-д Д.Отгондалай Туркменстаны боксчин Шохрат Дурдиевийг 3:0 харьцаагаар яллаа.
81 кг-д С.Эрдэнэбаяр Узбекийн Ойбек Мамазулуновд ялагдлаа.
Монголын боксчдоос 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг нар шөвгийн наймд шалгараад байна.
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛ