А.Гансүхээс болж МИАТ алдагдал хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

А.Гансүхээс болж МИАТ алдагдал хүлээж байна

“МИАТ” ТӨХК Азийн чиглэлийн нислэгийн тоо, давтамжаа нэмэгдүүлэн Зүүн өмнөд Азийн бизнес худалдааны гол төв Сингапур улс руу үйлдэх  нислэгийнхээ анхны замыг нээснээ зарлаж, 24-нд сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн билээ. “МИАТ” ХК-ийн Улаанбаатар-Сингапур чиглэлийн нислэгийн нээлтийн ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх нарын томчууд оролцож, агаарын тээврийн замналд түүхэн зам нээж байгаагаа баяртайгаар мэдэгдэж байв. Гэтэл Улаанбаатар-Сингапур чиглэлийн анхны нислэгээр 16 хүн билет худалдан авч бусад зорчигчид нь урилгаар тус онгоцны суудалд тухалсан сурагтай.  Шинэ зам гаргаж нислэг хийснийхээ хэрээр Зам, тээврийн сайд А.Гансүх сайд урилгын зорчигчдоор онгоцоо дүүргээд байвал “МИАТ”  удахгүй хаалгаа барих биз ээ. Зорчих билетээ худалдахгүй эрх мэдэлтнүүдээ урилгаар тээвэрлэх бодлого барьсан Зам, тээврийн сайд А.Гансүх албаар ингээд байна уу, аль эсвэл ажлаа хийж байгаа царай нь энэ үү.  Магадгүй Зам тээврийн сайд  А.Гансүхийн ажил хийсэн болж харагдах гэсэн хоосон рекламаас болж МИАТ ХК Улаанбаатар-Сингапурын чиглэлд алдагдалтай нислэг үйлдэж байна. Улаанбаатараас Сингапур руу явсан зорчигдын дийлэнх нь урилгын зочид байсан бол Сингапураас  Улаанбаатар руу найман том хүн нэг хүүхэд сууж иржээ. Өөрөөр хэлбэл, “МИАТ”-ийн компани Сингапурын нислэгээсээ ашиг олно гэж саналтгүй болжээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж