Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид орон нутгийнханд бэлэг барихаар хөдөөг зорилоо. Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн онд Өмнөговь, Дундговь, Дорногов аймгийнханд уран бүтээлийн дээжисээсээ толилуулсан бөд энэ жил “Театрын өдрүүд 2014” хөтөлбөрийн хүрээнд зүүн аймгуудад уран бүтээлээ тоглохоор болжээ. Тодруулбал, энэ сарын 18-28нд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад тоглолт хийх гэнэ. Тус театрынхан “Бүүвэй” уянгын драмын жүжиг, “Нууц амраг чинь больё”, “Эхнэрээ зээлээч” жүжгүүд багтаад байна. Мөн хүүхдүүдэд зориулсан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгүүдээ тоглох юм байна. Дашрамд дурдахад, тус театрын өмнө барьдаг залуу жүжигчид өөр сонголт хийх болсон нь театрын удирдлагуудын хатуу шаардлагатай холбоотой гэх хүмүүс байна.
О.САР