Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн "D" хэсгийн БНСУ-Йорданы тоглолт болж, 98-66-ын харьцаагаар талбайн эзэд ялалт байгуулав. Ингэсээр БНСУ хэсгээ хоёр ялалттай тэргүүлсэн бол Монгол Улсын шигшээ баг удаалж, шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авлаа.
Шөвгийн наймд шалгарсан багууд дахин хоёр хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд одоогоор G хэсэгт БНХАУ, Монгол, Иран болон Япон улсын шигшээ багууд шалгарлаа.
Гуравдугаар тойргийн тоглолт маргааш эхлэх бөгөөд нийт дөрвөн тоглолт явагдана. Монгол-БНХАУ-ын шигшээ багийн тоглолт маргааш болох бөгөөд Инчён хотын Самсан спортын ордонд Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхлэх юм.
09.26 БНХАУ- Монгол (Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхэлнэ.)
09.27 Монгол-Иран
09.28 Монгол-Япон
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг таван тоглолт хийснээс гурван хожил, хоёр хожигдол авснаар Азийн наадмын шөвгийн наймд шалгарч түүхэн амжилтыг үзүүлээд байна. Мөн эмэгтэй баг ч урьдчилсан шатанд өрсөлдөж, хоёр хожил авснаар шөвгийн наймд өрсөлдөх боломжтой болоод байна. Эмэгтэй багийн хувьд хэсгийн сүүлийн тоглолтоо ирэх бямба гаригт Непалийн эсрэг хийх юм.
Урьдчилсан шатны "А" хэсэг:
09.20 Монгол-Хонг Конг 86:77,
09.21 Мальдив БНУ- Монгол 54:112
09.23 Кувейт – Монгол 82-81
Хоёрдугаар тойргийн "D" хэсэг:
09.23 Йордан-Монгол 74:83
09.24 Монгол – БНСУ 67-90
09.25 БНСУ-Йордан 98-66
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.