Монголын эрэгтэй хамтлагуудын төлөөлөл болсон “Номин талст” хамтлагийнхан тун удахгүй “VIP” тоглолтоо хийх гэж буй. Тэдний тоглолт аравдугаар сарын 17-нд “Strings night club”-т ганцхан удаах болох юм байна.
Тус тоглолтын үеэрээ тэд өөрсдийн шинэ цомгийнхоо нээлтийг хийх бөгөөд хүрэлцэн ирсэн сонсогч фэнүүдтэйгээ нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх аж.
Уг тоглолтод тэдэнтэй 10 гаруй жил хамтран тоглосон хөгжимчид уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэнэ. “Номин талст” хамтлагийнхан одоогийн байдлаар тоглолтын бэлтгэл ажилдаа орсон бөгөөд хараахан тоглолтынхоо нэрийг өгч амжаагүй байгаа ажээ.
Э.ТЭКҮ