Б.Цагаанбаатар триатлоны тэмцээнийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

Б.Цагаанбаатар триатлоны тэмцээнийг шүүж байна

Азийн наадмын триатлоны эрэгтэйчүүдийн тэмцээнд спортын мастер Н.Тэмүүлэн уралдсан ч замаа дуусгаж чадсангүй. Энэ төрөлд 24 улсын тамирчин өрсөлдсөнөөс Японы улсын триатлонч Юичи Хосода 1:49:11 секундэд барианд орж, Азийн наадмын аварга болсон бол мөн Японы тамирчин Хирокацу Таяма, БНХАУ-ын тамирчин Фачуан Бай нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Манай улсаас тус тэмцээнд тамирчдаас гадна Олон улсын шүүгч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байна. Маргааш манай тамирчид багийн буухиа төрөлд оролцоно. Бүрэлдэхүүнд Н.Тэмүүлэн, Б.Гансүх(эрэгтэй), Э.Сүрэнням, Б.Хүслэн (эмэгтэй) нар багтжээ.

Гэрэл зургийг Б.ХАРЦАГА

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

/Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотоос мэдээллээ/.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж