Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын хөгжил дэвшилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуус өөрсдийн үзэл бодлоо бүтээлч байдлаар чөлөөтэй илэрхийлэх, хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулалтын ажилд хувь нэмэр оруулах эрмэлзлэлийг дэмжих зорилгоор Их хотын гудамж зураг төслийн уралдааныг зарлалаа.
Тус уралдаанд оролцогчид Их тойруу, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө Энэбишийн өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөө зэрэг гудамжуудаас сонгон авч тухайн гудамжны архитектур, дизайны шийдлийг гаргаж өрсөлдөх юм байна. Бүтээлийг 2014 оны аравдугаар сарын 10-ны өдөр 08.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Төр захиргааны “Хангарьд” ордоны 13 давхарт Архитектур дизайны хэлтэст хүлээн авах нь ээ.
Э.ТЭКҮ