Азийн ард түмнүүдийн домог үлгэрт Шамбалын орны тухай нууцлаг сонин зүйлс их тааралддаг билээ. Төвдийн гүнд орших энэ ариун оронд зөвхөн төгс гэгээрсэн хүмүүс л амьдарч, даян дэлхийн хүмүүст бие сэтгэлээ ариусган амар амгаланг олоход нь тусалж байдаг гэлцэнэ.
Энэхүү нууцлаг орныг зоригсод олон боловч нэвтэрч гаршгүй өндөр уулсаас гадна үл үзэгдэх гэрлийн цацраг тэднийг зогсоодог байна. Нутгийн оршин суугчдад ямар ч шан харамж амлаад нэмэргүй, тэд ариун газар луу нэг ч алхахгүй. Хэн нэгэн нь аз туршихаар шийдэж гэмээнэ эхлээд багахан шиг цасан хунгар замыг нь боодог байна. Тэгээд зогсохгүй бол тэнэг зоригтон уулын оройгоос унах чулуунд дарагдаж тэндээ үүрд үлддэг аж.
Цэргийнхэн ч Шамбалын байгаа газрыг тогтоохоор оролдож байжээ. Гитлерийн шууд удирдлаган дор ажилладаг "Анненербе» хэмээх нууц байгууллага энэ газрыг олж нууцлаг технологийг нь эзэмших зорилготойгоор Төвд рүү хэд хэдэн удаа аялал хийгээд амжилт олоогүй юм. Учир нь Шамбал бол Дэлхийн оюун санааны төв, хүний ертөнцийн хүчирхийлэл тэнд хүртээлгүй.
Шамбалын онцгой эрчим хүчний уур амьсгалыг жирийн хүн тэсвэрлэхэд хэцүү боловч тэндэхийнхэн энэ асар хүчтэй эрчим хүчний урсгалд дасан зохицсон байдгаас гадна бясалгалын хүчээр өөрийгөө тойруулан хамгаалалтын давхарга босгодог байна. Иймээс бэлтгэлгүй хүн энд ирвэл үхлийн аюултай учрах гэнэ.
үргэлжлэл: viva.mn