Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс хамтран зохион байгуулдаг эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх гурав дахь удаагийн сонгон шалгаруулалт маргааш Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлнэ. Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх энэ удаагийн сонгон шалгаруулалтад 280 гаруй хүн бүртгүүлжээ. Шалгалтад оролцогчдоос Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан дүрэм журмуудаар шалгалт авах юм байна. Эвлэрүүлэн зуучлагчдын сонгон шалгаруулалтад эрх зүйн бүрэн чадамжтай, дээд боловсролтой хүмүүсийг бүртгэж, оролцуулдаг бөгөөд тэнцсэн 85 хүн энэ сарын 29-нөөс 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сургалтад хамрагдах юм байна.
Л.ХАЛИУ