Нэгэн эмэгтэй Disney кино компанийг бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой хүүхэлдэйн кино буюу Frozen киногоо өөрийнх амьдралын түүхээр хийсэн гэсэн үндэслэлээр шүүхэд өгөөд байна.
Изабелла Таникуми гэх энэ эмэгтэйгийн үзэж буйгаар бол Frozen кино өөрийнх нь намтар "Yearnings of the Heart" зохиол дээрх дүр, үйл явдал зэргийг хуулбарласан аж. TMZ агенлагийн мэдээлснээр энэхүү заргаараа Таникуми 250 сая ам.доллар нэхэмжилж байгаа гэнэ.
Эх сурвалж: mungunboroo.mn